Thursday, May 15, 2014

Sony Pictures Сноудений тухай кино бүтээнэ

Их Британийн “The Guardian” сонины сэтгүүлч Гленн Гринуолд АНУ-ын тагнуулын албаны экс ажилтан Эдвард Сноуден болон АНУ-ын Засгийн газрын тагнуулын үйл ажиллагаа, нууц баримтуудын талаар “No Place to Hide” номоо бичсэн юм.

Тэгвэл 
Sony Pictures компани уг номоор кино бүтээх албан ёсны эрхийг нь авсан талаар The New York Times сонин мэдээлж байнаГринуолдйн бүтээлийг кино болгох талаар өнгөрсөн намраас эхэлж ярьж эхэлсэн, талууд тохиролцоонд хүрчээ. 

Киноны найруулагчаар Майкл Уилсон болон Барбара Брокколи нар ажиллах юм. Тэд Жеймс Бондын цуврал “Skyfall”, “Quantum of Solace” киногоороо алдартай. 

“No Place to Hide” ном энэ сарын 13-нд хэвлэгдсэн байна.

Тус номд 
Гленн Гринуолд анх Сноудентой танилцсан түүхээ, Сноудений“The Guardian” сонинд өгсөн нууц материалууд, Сноудений илчлэлтийн дараах сүүлийн 10 сард болсон үйл явдлуудын талаар болон өмнө нь нийтлэгдээгүй хамгийн том, нууц гэсэн материалуудын талаар бичжээ. 

“The Guardian” сонин АНУ-ын Засгийн газрын нууц баримтыг анхлан нийтэлсэн. Эдгээр нууц материалыг Сноуден дамжуулсан хэмээн Гринуолд анх ам нээж байсан юм.