Их Британийн “The Guardian” сонины сэтгүүлч Гленн Гринуолд АНУ-ын тагнуулын албаны экс ажилтан Эдвард Сноуден болон АНУ-ын Засгийн газрын тагнуулын үйл ажиллагаа, нууц баримтуудын талаар “No Place to Hide” номоо бичсэн юм.
Тэгвэл Sony Pictures компани уг номоор кино бүтээх албан ёсны эрхийг нь авсан талаар The New York Times сонин мэдээлж байна. Гринуолдйн бүтээлийг кино болгох талаар өнгөрсөн намраас эхэлж ярьж эхэлсэн, талууд тохиролцоонд хүрчээ.
Киноны найруулагчаар Майкл Уилсон болон Барбара Брокколи нар ажиллах юм. Тэд Жеймс Бондын цуврал “Skyfall”, “Quantum of Solace” киногоороо алдартай.
“No Place to Hide” ном энэ сарын 13-нд хэвлэгдсэн байна.
Тус номд Гленн Гринуолд анх Сноудентой танилцсан түүхээ, Сноудений“The Guardian” сонинд өгсөн нууц материалууд, Сноудений илчлэлтийн дараах сүүлийн 10 сард болсон үйл явдлуудын талаар болон өмнө нь нийтлэгдээгүй хамгийн том, нууц гэсэн материалуудын талаар бичжээ.
“The Guardian” сонин АНУ-ын Засгийн газрын нууц баримтыг анхлан нийтэлсэн. Эдгээр нууц материалыг Сноуден дамжуулсан хэмээн Гринуолд анх ам нээж байсан юм.

Сонирхуулахад Sony Pictures нийгэм-улс төрийн хурц асуудлыг хөндсөн кино хийх гэж байгаа анхны тохиолдол биш гэж The New York Times онцолж байна. Sony Pictures өмнө нь фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукербергийн талаар “Нийгмийн сүлжээ” киног, Осама бин Ладены талаар "Номер нэг зорилго" гэх мэт кинонуудыг амжилттай бүтээж байжээ.